ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийнхээ үеэр жирэмсэн болон хөхүүл бол вакцин хийлгэж болох уу гэсэн эхчүүдийн хамгийн ихээр сонирхож байгаа асуултад хариулт өглөө.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Хөхүүл ээж нар вакцин хийлгэж болно. Хүүхдээ ч хөхүүлж болно. Харин вакциныг жирэмсэн эмэгтэйд хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг эмч үзээд эсрэг заалт байхгүй бол хийж болно.
АНУ-д л гэхэд жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийхийг зөвлөж байгаа. Олон судалгаа шинжилгээний үндсэн дээр жирэмсэн болон суурь өвчтэй хүмүүс аль ч төрлийн вакциныг эмчийн зааврын дагуу хэрэглэж болно" гэлээ.
У.Тэргэл