Дөрөвдүгээр сарын 30-нд буюу энэ баасан гарагт ОХУ-ын Спутник-V вакцины 40 мянган тун вакцин ачигдаж, БНСУ-ын Инчоноор дамжин Монголд ирэхээр болжээ.
Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос “Спутник-V” вакцин худалдан авах хүсэлтийг ОХУ-д тавьсан. Энэ дагуу Монголд нэг сая тун вакцин нийлүүлэх болсноо ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнгөрсөн сарын 26-нд Шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийхдээ мэдэгдэж байсан юм. Мөн тэрбээр, ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нийлүүлэх нэг сая тун вакцинаас гадна тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакцин олгох болсныг дуулгасан.
Сэтгэгдэл (1)