Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим 13 дугаар багийн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрээс үсрэх гэж байсан иргэний амийг аварчээ.
Тодруулбал, энэ сарын 27-ны өдрийн 15.00 цагт Онцгой байдлын газарт гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 15:23 цагт очиж 32 минут ажиллан иргэн С-ийг аюулгүй болгон гүүрэн дээрээс буулган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Тэрбээр 31 настай эрэгтэй бөгөөд ямар шалтгаанаар үсрэх гэж байсныг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.