Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 34623 боллоо.
Мөн 5 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 102 хүн нас бараад байна.
А.Сүх