Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “Ковид-19”-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж, амиа алджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хохирогч тус эмнэлгийн сувилагч байсан бөгөөд өндрөөс үсэрсэн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажиллаж эхэлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)