ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийх үеэр АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын найман аймаг, хоёр хотыг хамруулсан судалгаа хийхэд “Ковид”-ын халдвараар өвчилсөн хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл, 30-39 насныхан илүү өвчилсөн байна. Вакцин гараагүй үед хөл хорионы арга хэмжээг эрт авч, хилээ эрт хааснаараа Монгол Улс халдварын тархалтыг барьж чадсан” гэлээ.
Профессор Ч.Баттогтох "Вакцин таныг Ковидоос эргийлж байгаа болохоос насан туршид биед тань нөлөөлөх гаднын биет биш. Хүмүүсийн дунд буруу зөрүү ойлголт их байна. Вакцинд огт эргэлзэх хэрэггүй. Энэ бол таныг халдвараас хамгаалж, халдвар авлаа гэхэд хохиролгүйгээр давахад туслах хүн төрөлхтний бүтээсэн зүйл болохоос Оросын, Хятадын биет таны биед орох гээд байгаа зүйл биш" гэлээ.
У.Тэргэл