Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг өгсөн. Энэ дагуу Энхтайваны гүүрийн авто замын хөдөлгөөнийг хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүллээ. Энэ дагуу Энхтайваны гүүрийн авто замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ны 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хааж, Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл засварын ажлыг гүйцэтгэх юм.
Энхтайваны гүүрийн авто замын хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг хийх болсонтой холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар болсон байна. Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад л нээлттэй юм.