Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1356 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдварын тоо 35979 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1328 нь дотоодынх бол 28 нь гаднаас зөөвөрлөгдөж иржээ. Энэ нь Сөүл-Улаанбаатар транзит нислэгээр Энэтхэг улсаас ирсэн 20 хүн, Казахстанаас ирсэн найман хүнээс илэрчээ.
Мөн нийслэлд 1198, орон нутагт 138 хүн өвчилжээ.
Өчигдөр 923 хүн эмнэлгээс эдгэрч гарсан бол найман хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Коронавируст халдвараар нийт 110 хүн нас бараад байна.
А.Сүх