Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны газрын дарга Б.Буянтогтох “Сүүлийн 24 цагийн байдлаар маш хүнд өвчтөний тоо 112 болж, хөнгөнөөс хүнд, хүндэвтэр рүү шилжих тохиолдол олширч байна. Ялангуяа гэрээсээ эрчимт эмчилгээний тасаг руу шууд ирэх тохиолдол нэмэгдэж, хүндэрсэн өвчтөнд эмчилгээ хийх боломж, хугацаа бага байна.
Одоогоор 4000 өвчтөн эмчилгээ үйлчилгээ авч байна. Цар тахлын эсрэг баримтлах хамгийн гол тактик нь өвдөхгүй байх. Өнөөдрийн байдлаар, эрчимт эмчилгээний 200 орыг нэмэлтээр гарган, эмчилгээ хийж байна.
Вирусийн эсрэг эмээр ЭМЯ эмнэлгүүдийг хангаж байна. Одоогоор эмийн хомсдол үүсээгүй” гэлээ. ЭМЯ-наас орон нутагт 3000 ор дэлгээд байаа ба цаашид 7700 ор нэмж, дэлгэхээр төлөвлөн бэлтгэлээ хангажээ.
У.Тэргэл