Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, хадгалан борлуулдаг 11 бүлгийг илрүүлэн шалгаж байна

2021-4-30
0
ЖИРГЭХ

ЦЕГ-аас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цуврал цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр клабхаусаар Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхи ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдтэйгээ ярилцан мэдээлэл өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт зочноор СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч н.Соёлмаа, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа нар оролцлоо.


 “Хар тамхи ба хөл хорио” сэдвийн хүрээнд ярьсан онцлох мэдээллийг ТОЙМЛОН хүргэе.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням: 

Дэлхийн зарим улс оронд сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээг  яагаад зөвшөөрдөг юм бэ? 

-Хүүхэд, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс” гэх бодисын талаар нэлээн буруу ойлголт байдаг. Дэлхийн зарим улс оронд өвсний хэрэглээг яагаад зөвшөөрөх болсон, бүх мужид зөвшөөрсөн үү, ер нь өвсөнд ямар сөрөг муу үр дагавар байдаг вэ гэдэг талаар ул суурьтай уншиж, судалж, үүний дараа дүгнэлт хийх хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын зарим муж “THC буюу сэтгэцэд нөлөөт бодис”-ын агууламж багатай каннабисыг зөвхөн анагаах ухаан, шинжилгээ судалгааны зорилгоор ашиглахыг зөвшөөрч хуульчилсан бол цөөн тооны муж энгийн хэрэглээг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Аливаа улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, амьжиргааны түвшин, хүний хөгжлийн индекс, мансууруулах бодисын хэрэглээний түвшин зэрэг маш олон хүчин зүйлээс тухайн бодисын хэрэглээг зөвшөөрөх эсэх асуудлыг ярьдаг. Ийм ч учраас дэлхийн улс орнуудаас зөвхөн 11 улс л каннабисын хэрэглээг бүрэн зөвшөөрч, хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Харин манай бүс нутгийн улс орнууд өвсний хэрэглээг зөвшөөрдөггүй бөгөөд хатуу хяналтад байлгадаг. Энэ талаар албан ёсны сайтуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулдаг хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Юуны өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, статистик мэдээлэл, дүн шинжилгээнд суурилж, олон улсын туршлагыг судалж, өөрийн орны онцлогт нийцүүлэн зохион явуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Цагдаагийн байгууллагын зүгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг этгээдүүд, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараалалтай тусгай ажиллагаанууд, хяналт шалгалтыг тогтмол зохион явуулж ажилладаг.

-Үүний үр дүнд 2020-2021 онд манай байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 бүлгийг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсч, 56325 хүний нэг удаагийн хэрэглээний бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоож ажилласан байна. 

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага, ял шийтгэл оногдуулдаг вэ?

-Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 дах хэсэгт заасны дагуу мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгж буюу нэг зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Харин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол өөрөөр хэлбэл, Монгол Улсад хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял, шийтгэлийг шүүхээс оногдуулдаг. 

МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа:

-Мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис маш олон төрөл, ангилалтай байдаг. Төрөл, ангиллаас шалтгаалан хүний биед үзүүлэх нөлөө, илрэх шинж тэмдэг нь харилцан ялгаатай байдаг. Тийм учир эцэг, эхчүүд энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон тохиолдолд таны хүүхдийн хоолны дуршил гэнэт багасаж, биеийн жин алдагдах, нойрны хямралтай болж орой унтахгүй байх эсвэл олон цагаар их унтах, арьсан дээр идээт үрэвсэл гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Мөн хичээл, сургуульдаа идэвхтэй явдаг байсан хүүхэд тань хичээлдээ явах дургүй болох, гадаад үзэмж, төрх байдлаа огцом өөрчлөх, өмнөх сонирхол, хобби, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдөх, хариуцлагагүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Энэ үед эцэг, эхчүүд анхны дохио үүссэн байгааг анзаарч мэдэж, ярилцах болон холбогдох газарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.  

-Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон байж болзошгүй хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж ярилцах ёстой вэ?

-Эцэг, эхчүүд үр хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцаж, үзэл бодлыг нь сонсож байх хэрэгтэй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа анхаарах ёстой нэг чухал зүйл байдаг. Энэ бол орчин. Та хоёрын ярианд ямар нэгэн зүйл, хэн нэгэн саад болохгүй орчинг сонгож, эцэг эхчүүд маань хүүхдийнхээ ярианд анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ ярилцах сэтгэл зүйтэй болсон үедээ ярилцах хэрэгтэй. Хэрэв та өөрөө маш их стресстэй, ууртай байх үедээ эсвэл хүүхэд чинь тухайн бодисоо хэрэглэчихсэн байх үед нь ярилцах ямар ч үр дүнгүй.

Эцэг, эхчүүд хүүхдээ ямар нэгэн бодисын хэрэглээтэй болсон талаар анх сонсоод маш их айж, энэ асуудалд өөрийгөө буруутгаж эхэлдэг. Тэгэхээр эцэг, эхчүүд энэ айдас, энэ түгшүүртэйгээ өөрсдөө нүүр тулж, бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсний дараа хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Ярилцахын гол зорилго хүүхдийг айлгах, загнах гэсэндээ биш, тухайн бодисын улмаас учирч болох богино хугацааны болон ур хугацааны хор уршиг, үр дагаврыг ойлгуулж, өөрийнх нь бодлыг сонсож ярилцах юм. Зарим тохиолдолд хүүхэдтэйгээ хамт суугаад баттай эх сурвалжаас тухайн бодисын хор уршгийн талаар хамтдаа судалж ч болно. Ингэх явцдаа харилцан ярилцаж, хүүхэддээ хор уршиг, сөрөг муу үр дагаврыг ойлгуулж болно. 

Өсвөр насны хүүхдийн хувьд найз нөхөд болон өөрийн гадаад үзэмж гэдэг их чухал байдаг. Тийм учир тухайн хүүхдийн хувьд үнэ цэнэтэй байгаа тэр зүйлийг нь харьцуулан ярих нь илүү үр дүнтэй байдаг. Үүнээс гадна эцэг, эхийн зүгээс үр хүүхдээ мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол “Хэрхэн хүүхдээ үгүй гэж хэлэх”-д сургах явдал байдаг. Үр хүүхдэд тань хэн нэгэн мансууруулах бодис хэрэглэхийг ятгах үед хэрхэн үгүй гэж хэлэх, үгүй гэж хэлснээр ямар нэгэн найз чинь чамтай найзлахаас татгалзаж байвал энэ бол жинхэнэ нөхөрлөл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хүүхдээ хамгаалж чадна. 

-Бусад орны туршлага болон өвсний хэрэглээний сэтгэл зүйн нөлөөллийн талаар ойлгомжтой тайлбарлахгүй юу? 

-Канад улс нь хэрэглээг зөвшөөрөхөөс өмнө урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг маш удаан хугацаанд хэрэгжүүлсэн, урт болон богино хугацааны ямар хор уршигтай талаар мэдлэгийг хүүхэд, залуучуудад түгээсний дараа хуулиар зөвшөөрсөн. Тухайн үед Канад улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Бид каннабисийг эрүүл мэндэд хоргүй учраас зөвшөөрч байгаа зүйл огт биш, хууль бус борлуулалтыг зогсоох, хяналтдаа байлгах, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг хамгаалах зорилгоор судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр” гэж байсан. Тэгэхээр бид хуулиар зөвшөөрсөн цаад шалтгааныг сайтар судалж мэдээд бусдад зөв мэдээлэл түгээх нь чухал юм. Би өөрөө яг тухайн улсад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст яаралтай түргэн тусламж үзүүлдэг байсан, харамсалтай нь, эмнэлгийн тусламж үзүүлээд таван минутын дараа дахин л хэрэглэдэг нь харамсалтай санагдсан. Бид өөрсдийгөө ухамсартайгаар сонголт хийдэг гэж боддог гэтэл яг үнэндээ тийм биш, судалгаанаас харахад ухамсартай гэхээс илүү аль болох олдоц ихтэй зүйлийг сонгодог, иймээс хуулиар зөвшөөрснөөр хэрэглээний төвшин өсөх эрсдэлтэй юм. 

Каннабис яагаад аюултай, өсвөр насны хүүхэд яагаад хэрэглэж болохгүй гэхээр хамгийн том шалтгаан сэтгэцийн эмгэг үүсгэж, сэдрээж байдаг. Та насан туршдаа эрүүл амьдрах боломжтой мөртлөө өвс хэрэглэснээр сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлтэй гэсэн үг.

Зарим хүн ярьдаг “эрүүл мэндийн чиглэлээр ашигладаг, зөвшөөрдөг” гэдэг, тэгэхээр бид эх сурвалжийг маш сайн судлах хэрэгтэй, хэрэв эмийн үйлдвэрээс санхүүжилт хийж судалгаа хийлгэсэн бол эрүүл мэндэд сайн гэсэн л үр дүн гарах нь ойлгомжтой. Тиймээс мэдлэг дээр суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг явуулах нь үр дүнтэй юм.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухай : 

-Өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд “өвс” гэх нэршилтэй бодисын талаар яриа нэлээн их байдаг бөгөөд уг бодисын хор уршгийн талаар мэдлэг хангалтгүй мэт санагддаг. Энэ талаар манай улсад судалгаа байдаг уу? 

-“Өвс” гэж нэрлэдэг бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг “ТНС буюу тетрагидроканнабинол” гэх сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, Монгол Улсад хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг юм. Манай улсын Шинжлэх ухааны академийн Хими, Хими-Технологийн хүрээлэн болон МУИС-ийн эрдэмтэд хамтран 2003-2004 онд “Монгол орны Олсны төрлийн ургамлын каннабиноидын бүрдэл”-ийг судалсан байдаг бөгөөд судалгааны үр дүнд “Манай орны каннабис ургамалд каннабиноидын бүлэгт хамаарах сэтгэцэд нөлөөт бодисууд илэрсэн бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарвал зохих чухал асуудал” болохыг тогтоосон байдаг. 

“Өвс” гэх нэршилтэй бодисын хэрэглээний улмаас хүний биед хамаарал үүсэж, бусад бодис хэрэглэх гүүр болж байдаг. Тийм ч учраас өвсийг олон улсад “gateway drug” гэж нэрлэдэг.

Мөн Монгол улсын НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжийн дагуу “өвс” гэх бодис нь манай улсад хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл юм. 

-Цагдаагийн байгууллагаас хар тамхины хууль бус хэрэглээнээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажилладаг вэ?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нийт хүн ам болон зорилтот бүлэгт чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, буруу ойлголт, хандлагын төөрөгдлийг арилгах эрт үеийн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах чиглэлээр ажиллаж байна.

Бид нэгэнт мансууруулах бодисын хэрэглээ, хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, бүртгэл хяналтад авч, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах, шаардлагатай эрүүл мэнд, сэтгэц заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, нийгэмшүүлэх замаар хэрэглэгч, донтогч нэг бүрийг дахин хэрэглэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг зорьж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн “Хасах 25” төслийг хэрэгжүүлж, тандалт судалгааны ажил  болон олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “ГЭР БҮЛ болон СУРГУУЛЬД” суурилсан ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлж, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт сургалт зохион байгуулж ажилласнаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүний тоо 2020 онд 63.4 хувиар, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар  81 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    18 цаг 28 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    18 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    18 цаг 39 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    18 цаг 42 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    18 цаг 45 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    19 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    19 цаг 20 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    19 цаг 55 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК