Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 1182 хүнээс халдвар илэрлээ. Үүний хоёр нь эмнэлгээс гарлтай, нэг нь зөөвөрлөгдсөн бол 1059 нь нийслэлд бүртгэгдсэн. Харин 123 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 243 хүн эмнэлгээс гарсан бол хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал, 84, 47 настай хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаад хүндрэлийн улмаас нас барсан байна.
А.Сүх