Манай улсад 0-18 насны 1.2 сая иргэн байна. Үүний 6615 нь өвчлөөд байна. Энэ нь нийт өвчлөгсдийн 20 хувь нь юм. Өвчилсөн хүүхдүүдийн 88 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа бөгөөд 14 хүртэлх насны хүүхдүүд голчлон эзэлж байна.
Эрдэмтдийн зүгээс хүүхдүүдээ вакцинжуулахгүй бол ирэх намар танхимаар хичээл ороход сургуулийх орчин голомт болж болзошгүйг анхааруулж байгаа билээ.
Тэгвэл Файзер вакцины хувьд 12-15 насныханд туршилт хийж үзэхэд 100 хувийн дархлаа тогтож байна гэсэн үр дүн гарчээ. Харин "Спутник" компани 3-17 насныханд зориулж вакцинжуулалт хөгжүүлж байгаа аж. Шадар сайдын зүгээс хүүхдүүддээ Файзер вакцин тарих талаар мэдээлж байсан билээ.
А.Сүх