Дархлаажуулалттай холбоотой асуудлаар ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "18 хүртэлх насны хүүхдүүдэд вакцин хийх талаарх заавар одоогоор гараагүй байна. Хамгийн гол нь хүүхдүүддээ "за" гэж хэлж насанд хүрсэн бүх иргэд дархлаажуулалтдаа хамрагдая. Ингэснээр хүүхдүүд өвчлөх эрсдэл буурах юм.
Мөн хөхүүл эмэгтэй вакцин хийж болох эсэх асуудал чухал яригдаж байна. Хөхүүл эмэгтэйд Вероселл вакцин хийж болно гэсэн заалттай" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)