УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авна. Хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар нийт хоёр удаагийн нислэгээр /БНСУ, Япон/ 373 иргэн эх орондоо ирээд байна.
Тавдугаар сарын 05-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Тавдугаар сарын 07-нд СӨүл-Улаанбаатар
Тавдугаар сарын 11-нд Сөүл-Улаанбаатар
Тавдугаар сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
Тавдугаар сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
Тавдугаар сарын 15-нд Бусан-Улаанбаатар
Тавдугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
Тавдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
Тавдугаар сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Тавдугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар
Тавдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
Тавдугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
Тавдугаар сарын 28-нд Стамбул-Улаанбаатар
Тавдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул баталсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна. Энэхүү хуваарь нь Ковид-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.