Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 09:22 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж өчигдөр 15:30 цагт цурамд оруулжээ. Уг гал түймэрт 484 га хээрийн талбай шатсан байна.