Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугаарыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлалаа.
1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны тавдугаар сарын 14-ны өдрийн хооронд,
2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг
4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явахаас гурав хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэлийг хаана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
Сэтгэгдэл (1)