ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт шинээр 1015 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 16 нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд байна.
Энэтхэг Улсаас ирсэн иргэдээс давтан шинжилгээгээр халдвар илэрчээ.
Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаад байгаа юм. Манай улсын нийт халдварын тоо 40396 боллоо.
Сүүлийн 24 цагт 7 хүн нас барж, нийт нас баралт 126 боллоо. Маш хүнд 121 хүн эмчилгээ хийлгэж байна. Мөн хугацаанд 1401 хүн эдгэрчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)