Коронавирусний шинээр бүртгэгдсэн тохиолдлын 998 нь дотоодынх, нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 16 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 16 тохиолдол давтан шинжилгээгээр илэрчээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 16 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Тухайн иргэдийг Дорноговь аймагт тусгаарлаж байгаа" гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өмнө нь тус нислэгээр ирсэн Энэтхэгийн 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд ийнхүү нийт 35 болж байна.
Тэд хоёр улсын Засгийн газар хоорондын нефтийн үйлдвэр, Дорноговь аймгийн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчид юм. Тэднийг Дорноговь аймгийн Алтанширээт сумын үйлдвэрийн ажилчдын байранд тусгаарлаад байгаа юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)