Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Коронавирусний сорьц авах, дархлаажуулалтын ажилтан, хөнгөн хэлбэрээр өвчилж, тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлэхээр болсон.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нэг иргэний эмчилгээний зардал 650 мянгаас 4,3 сая төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Санхүүжилтийг үйлчилгээ үзүүлсэн иргэдээр тооцож, эрүүл мэндийн байгууллагуудад олгоно" гэлээ.
У.Тэргэл