Монгол Улсад өнөөдрийн байдлаар “Ковид-19”-ын эсрэг вакцинжуулалтад Астразенека, Вероселл вакциныг илүүтэй хэрэглэж байгаа. Тэгвэл маргаашаас буюу тавдугаар сарын 6-наас "Спутник-В" вакциныг хийж эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Гэхдээ тус вакцин нь ердөө 20 мянган тун ирсэн бөгөөд үүнийг цөөн тооны 65-аас дээш насныхныг вакцинжуулах юм байна. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны вакцинд хамрагдаагүй 20800 иргэн үлдсэн аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)