Франц Улсаас (эсвэл Африк тив) өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно, мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт бодит байдалд байх боломжгүй санал Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна.
Уг санал (залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл) нь ямар нэг үндэслэлгүй, бодит бус, илэрхий худал бөгөөд иргэд ийм төрлийн хүсэлт авахдаа болгоомжтой хандах, аливаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг, илэрхий худал зүйлд автахгүй байх, хэрэв мөнгө шилжүүлж хохирсон бол Монгол Улсын Цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)