Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороог хууль бусаар ажиллаж байгааг эсэргүүцэж УИХ дахь АН-ын гишүүд өчигдрөөс эхлэн Төв талбай дээр өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Тэгвэл уг асуудалд ХЭҮК үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа аж. Мөн ХЭҮК-ын гишүүдийн зүгээс Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад "Өлсгөлөн зарлаж буй гишүүд задгай талбайд чийгтэй эсгийн дээр суулт хийж байгаа нь өдөртөө 4 хэм, шөнөдөө -6 орчим хэмэй цаг агаарын нөхцөлд эрүүл мэндэд нь хохирол учир болзошгүй байна. Тиймээс өлсгөлөн зарлаж буй нэр бүхий Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай дэвсгэр, хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг нэн даруй бүрдүүлэх. Мөн эрүүл мэндийн тусламжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай үзүүлэх"-ийг шаардаж, авсан арга хэмжээнийхээ талаар нэг хоногийн дотор хариу мэдэгдэл ирүүлэхийг хүсжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)