Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын суурин 115, явуулын 24 цэгт 325 багийн 2,435 эмч, ажилтан ажиллалаа.
Эдгээр цэгт I тунд 22,235, II тунд 13,701 буюу нийт 35534 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн:
- 73.6% буюу 841,712 нь I тунд,
- 41.4% буюу 473,430 нь II тунд хамрагдаад байгаа тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.