Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Цагаандэлгэр сум руу вакцин хүргэж өгөхөөр явсан “УАЗ Фургон” автомашин сураггүй болсон талаарх мэдээлэл байна. Уг автомашин нь Дундговь аймгийн ЗДТГ-ынх бөгөөд коронавирусний эсрэг 280 тун вакцин ачиж явсан байна. Уг дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт тавдугаар сарын 6-ны өглөө ирүүлсэн аж.
Уг автомашинд Дэрэн, Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын болоод Эрүүл мэндийн төвийн гээд нийт есөн ажилтан явж байжээ.
Дундговь аймагт цасаар шуурч, бороо орж, салхины хурд хүчтэй байх талаар анхааруулга мэдээлэл байнга явж байсан. Гэвч байгалийн аюулт үзэгдлийг тооцоогүй, төөрсөн бололтой гэдгийг ч албаныхан хэлж байна. Ямартай ч, аймаг, сумдын онцгой байдлын алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд, иргэд нийлсэн эрлийн баг гарган ажиллаж эхэлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)