Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусдын гарт амь насаа алдсан хүн байна гэсэн дуудлагыг цагдаагийн хэлтэст өгчээ. Энэ дагуу хэргийн газарт очиход тус дүүргийн ... орон сууцанд оршин суух 33 настай эрэгтэй нь олон тооны хутганы шархтайгаар амиа алдсан байжээ. Талийгаачийн цээж, хэвлий, чих, гуя зэрэг газруудад нийт 76 удаа хутгалсан байсан ба энэ хэрэгт хохирогчийн төрсөн дүү 32 настай эрэгтэйг сэжиглэн, эрэн хайжээ.
Гэтэл хэргийн сэжигтэн амиа хорлосон байдалтай олдсон байна. Тэрээр Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны есөн давхраас үсэрч амь насаа хохироосон байхыг цагдаагийн алба хаагчид олсон байна. Сэжигтэн амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээсэн ба үүндээ хийсэн хэргээ хүлээж, ахынхаа амийг хөнөөх болсон шалтгаанаа ч дурдсан байжээ. Уг хэргийг ажлын хэсэг гарч, үргэлжлүүлэн шалгаж байна.
У.Тэргэл