Засгийн газрын шийдвэрээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгож буй. Энэ мөнгийг өчигдрөөс иргэдийн дансанд олгож эхэлсэн.
Сангийн сайд С.Жавхлангийн мэдээлснээр, иргэдэд төрийн сангаар дамжуулан 50 мянган төгрөгийг шилжүүлэхдээ өмнө нь 300 мянган төгрөг олгож байсан цалингийн данс, е-баримт системд бүртгэлтэй дансаар нь олгоно гэсэн юм. Өчигдрийн байдлаар нийт 527 мянган иргэнд урамшуулллын мөнгийг олгожээ.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.
У.Тэргэл