Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 804 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 44820 боллоо. Мөн 1389 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 31373 хүн боллоо.
Мөн хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 162 боллоо.
Шинэ тохиолдлуудыг задалбал, дотоод халдвар 793, эмнэлгээс шалтгаалах халдвар 7, зөөвөрлөгдсөн 4 /Энэтхэгээс/, Улаанбаатарт 737, орон нутагт 56 тохиолдол бүртгэгджээ.
А.Сүх