Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж,энэ дагуу 228 мянган ахмад настны 763 тэрбум орчим төгрөгийн зээлийг төр тэглэж өгсөн. Энэ нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварласан шийдвэр болсон тул зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсон юм.
Харин өнөөдрөөс тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмадад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон талаарх мэдээллийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгасан. Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх аж.
Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүүг нь олгоход 216 тэрбум төгрөг зарцуулах аж.
У.Тэргэл