2021 оны тавдугаар сарын 9-нд нийслэлийн хэмжээнд эхний тунд 4619, хоёрдахь тунд 1594 нийт 6213 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны хүн амын 92.6 хувь буюу 882.900 нь эхний тунд, 51 хувь буюу 486.291 нь хоёрдахь тунд хамрагдаад байна.
Цаашдаа вакцинжуулалтыг идэвхжүүлж, ирэх зургаадугаар сар гэхэд нийт хүн амаа бүрэн дархлаажуулна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Нийслэлд вакцинжуулалт өндөр хувьтай яваа бөгөөд орон нутагт өдгөө ил үргэлжилж байгаа юм.
У.Тэргэл