Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт шинээр 639 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд коронавируст халдварын тоо 45459 боллоо. Үүнээс 593 нь нийслэлд бүртгэгдсэн байна.
Эмнэлгээс 433 хүн, гэрийн хяналтаас 854 эдгэрч гарчээ.
Мөн хугацаанд найман хүн нас барсан байна. 78 настай иргэн дөрөвдүгээр сарын 2-нд Турк улсаас ирэн эмчлүүлж байсан. Үлдсэн нь Улаанбаатар хотын голомтоос онош нь батлагдаж хүндрэлийн улмаас амь насаа алдлаа. Эдгээр иргэдийн ар гэрт эмнэгэнэл илэрхийлье.
А.Сүх