УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд иргэдийн 76.9 хувь нь нэгдүгээр тунд, 30.1 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Харин нийлэлд иргэдийн 93.9 хувь нь нэг, 50 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн дархлаажуулалтын цэгийг цөөлж, орон нутаг руу нэмж байна.
Өнөөдрөөс эхлэн тодорхой аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа шат дараатай нээж байна.
Гэсэн хэдий ч бидний дунд аюул холдоогүй учраас халдвар хагаадлын дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.
Гуравдугаарт, хилийн чанад дахь иргэдээ болон вакцин татах авах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
А.Сүх