Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын дарга нарын талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломжийг дарга нар нь хулгайлж байна. 150 сая төгрөгөөр хуучин машин авсан. Тэргэнцэртэй хүн суугаад явах боломжтой 2015 онд үйлдвэрлэсэн Монголд 2019 онд орж ирсэн Старекс машиныг 150 сая төгрөгөөр авсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан. Зам засварын үйлчилгээ эрхэлдэг байгууллага энэ машиныг нийлүүлсэн.
Мөн Соната 8 машиныг 100 сая төгрөгөөр авсан. Энэ талаар шилэн дансанд мэдээлэл нь орсон.
Халуун хэмжигчийг 500 мянган төгрөгөөр авч, төсвийн мөнгө үрж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вебсайт хийнэ гэсэн нэрийдлээр 35 сая төгрөгийг зарцуулсан. Гэтэл тэр сайтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ашиглах боломжгүй. Мөн хуучин машиныг 150 сая төгрөгөөр авсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ асуудлыг шийдэж, эдгээр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэж итгэж байна” гэв.
А.Сүх