Улсын Их хурал “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг амралтын өдөр болгон өөрчилсөн билээ.
Энэ жилийн “Их дүйчэн” өдөр тавдугаар сарын 26-ны лхагва гарагт тохиох бөгөөд бүх нийтээр амарна.