Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт шинээр 477 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт халдварын тоо 45936 боллоо. Үүний 448 нь нийслэлд, 25 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1570 хүн эдгэрсэн бол 9 хүн хүндрэлийн улмаас нас барлаа.
Одоогийн байдлаар 4631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүний 2510 нь хөнгөн, 1487 нь хүндэвтэр, 110 хүн маш хүнд гэсэн оноштой байна. Иргэдийг вакцинжуулалтдаа идэхтэй хамрагдахыг уриалж байна.
А.Сүх