ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллээр коронавирусний халдвараар хүүхдүүд түлхүү өвчлөх болсныг сэрэмжлүүллээ.
Тодруулбал, хүүхдүүд үнэр, амт мэдрэхгүйгээ илэрхийлж чадахгүй байгаа учраас халдвар тараах эрсдэл их аж. Мөн 5-14 насныхан түлхүү өвчилж байгаа ба 12-оос дээш насны хүүхдэд том хүнийхтэй ижил шинж тэмдэг илрэх магадлал өндөр байгаа гэлээ.
Нэг сарын өмнө хүүхдийн халдвар нийт өвчлөлийн 18 хувийг эзэлдэг байсан бол одоо 21,1 хувьтай болж, өсчээ. Хүүхэд хөнгөн хэлбэрээр өвдөөд, эдгэдэг гэсэн буруу ойлголт нийгэмд түгээмэл байгааг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй болон өвчлөлд өртөмтгий хүүхэд хүндээр өвчлөх магадлал өндөр гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
У.Тэргэл