Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлтйн 24 цагт шинээр 512 хүнээс коронавируст халдвар бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 46448 боллоо. Үүнээс 464 нь нийслэлд, 48 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1503 хүн эдгэрч, таван хүн хүндрэлийн улмаас нас баржээ.
Ингэснээр коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас барсан иргэдийн тоо 184 боллоо. Тодруулбал, 47, 55, 77, 78, 78 насны иргэд нас барсан байна. Эдгээр иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийллээ.
А.Сүх