Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын сүүлч гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой болно хэмээн мэдэгдсэн.
Тиймээс энэ жилийн хувьд монголчуудын гол баяр болох Үндэсний баяр наадмаа үзэгчид стадионд үзэх боломжтой болох аж. Энэ ч үүднээсээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс гарган ажиллуулж эхэлсэн ба төсөв мөнгийг нь шийдсэн байна.
Мөн 12-17 насны хүүхдүүдийг ирэх долоодугаар сарын эхээр вакцинжуулж эхлэх учраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг наймдугаар сарын 15-нд танхимаар хичээллүүлэхээр болсон байна.
У.Тэргэл