Энэ сарын 11 буюу өчигдөр улсын хилээр нийт 890 тээврийн хэрэгсэл орж иржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Мөн 937 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй аж.