зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Манай Засгийн газар 938 лиценз цуцалсан. Энэ нь Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээнийх юм

2021-5-13
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Хүмүүс надаас олон удаа гайхаж асуудаг. Зарим нь айгаад зугтсан гэдэг. Надад хоёр сонголт байсан. Энэ нь улс төртэй холбоотой. Мэдээж дөнгөж төрсөн эхийг нөмгөн аваад гарсан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Үнд дургүйцсэн иргэд УОК-ыг тарахыг шаардсан. Үүн дээр улс төр давхар орчихсон юм. УОК, Засгийн газар цаашлаад парламентыг тараахыг шаардсан.

ЭШЛЭЛ 2

Энэ асуудал юунаас эхэлсэн гэхээр Шүүхийн тухай хуулиас л даа. Бид хонгилын шүүхийн талаар их ярьдаг байсан. Ийм хонгилын шүүгчдийн эсрэг зогсож,  шүүхийг хараат бус ажиллах боломжийг бүрдүүлж хуулиа баталсан. Үүнээс эхлээд Ерөнхийлөгчийн хатгалгаар улс төр эхэлсэн. Би Ерөнхий сайдаар ажилладаг байсныхаа хувьд мэдээллээр хангагддаг шүү дээ.

ЭШЛЭЛ 3

Хоёрдугаарт, хийсэн ажлынхаа үр дүнг үзье гэж бололцоогоо дайчилж ажилласан. Тийм ч учраас иргэд надад итгэж найдаж байсан. Харамсалтай нь, надад Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах боломж олгоогүй.

ЭШЛЭЛ 4

У.Хүрэлсүхийг зайлуулъя гэсэн. Өлсгөлөн зарлаж эхэлсэн. Улс төрийн тогтворгүй байдал үүсэж, гудамж талбайд тэмцэл гарч, нийгмийн томоохон асуудал үүсэх юм байна гэж бодсон. Надад үлгэн салган цааш үүрэгт ажлаа хийгээд явах боломж байсан ч би тэгээгүй.

ЭШЛЭЛ 5

Нийгмийн бухимдал, улс төрийн хийрхлийг ингэж дарж, Ковид-ын эсрэг тогтвортой тэмцэхийн тулд улс төрийн зоригтой алхам хийхээр шийдсэн юм. Намайг хавханд оруулсан л даа.

ЭШЛЭЛ 6

Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай маш сайхан хамтарч ажилласан. Олон зүйлийн ард ч гарсан. Хувь хүнийхээ хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Харин улс төрийн хувьд олон зүйл бий.

ЭШЛЭЛ 7

Би Ерөнхийлөгчид олон удаа анхааруулж байсан. Хуулийн дагуу ажилла гэж. Хэн нэгнийхээ ажилд хөндлөнгөөс орохгүй гэсэн. Шүүхийн тухай хуулийг баталсан өдрөөс бидний дунд эхний үл ойлголцол эхэлсэн дээ.

ЭШЛЭЛ 8

Өнгөрсөн хугацаанд шүүх Ерөнхийлөгчийн хамааралд байснаар хэн нэгэн дургүй хүнээ, намаа, улстөрчөө үгүй хийх зэвсэг болгож ирсэн шүү дээ. Үүн дээр бид хоёрын дунд зарчмын зөрүү гарсан юм.

ЭШЛЭЛ 9

Би Монгол Улсыг сонгодог парламентын засаглалтай байхыг дэмждэг хүн.

ЭШЛЭЛ 10

Ерөнхийлөгч Үндсэн хууль дээр гараа тавиад тангараг өргөдөг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хүн сөрөг хүчний үүргээр ажиллаж болохгүй. Гудамж талбайд гараад ард түмнээ турхираад явж байж болохгүй. Энэ бол Үндсэн хуулиар хориотой.

ЭШЛЭЛ 11

Би бизнесийн ертөнцөд байгаа "зэрлэг"-ийг зулгааснаас хулгай хийж байгаагүй. Иргэд байгалийн баялгаа хүртдэг байгаасай гэж бодож ажил хийснийхээ төлөө дарангуйлагч нэртэй болсон.

ЭШЛЭЛ 12

Би ч гэсэн үр хүүхэдтэй хүн. Миний үр хүүхэд хэн нэгний өмнө биш хуулийн өмнө бөхийж, хуулиа мөрдөж амьдраасай гэж хүсэж байна.

ЭШЛЭЛ 13

Монгол Улс ардчилсан хуультай. МАН Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй болгочихлоо гэж ярьдаг. Цэц бол бие даасан байгууллага. Эцсийн эцэст гарын үсэг зурахаасаа өмнө хуулиа уншиж судлаагүй нь өнөөдөр ийм маргаанд хөтөлж байна.

ЭШЛЭЛ 14

МАН бие даасан хараат шүүхтэй болно гэж амласан. Амласнаараа хуулиа өөрчилж баталсан. Гэтэл Цэц Шүүхийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ тэгээд Цэцэд нөлөөлж байгаа юм уу.

ЭШЛЭЛ 15

Монголд нэг намын дарангуйлал оршин тогтнох боломжгүй. Бид ганцхан Монголтой. Талбай дээр өлсгөлөн зарлаад жагсаад явж байгаа хүн ч монгол. Бид нэг л Монголын ахан дүүс.

ЭШЛЭЛ 16

АН-ын асуудал хүндэрвэл Монголд хохиролтой гэж үздэг. Тиймээс улам батжих ёстой. Хоорондоо тарж бутарч болохгүй. Монголын улс төрийн намын төлөвшил Монгол Улсад хэрэгтэй.

ЭШЛЭЛ 17

Би ямар ч улстөрчтэй улс төрийн рингэн дээр барилдвал сайхан барилдана гэж боддог. Харамсалтай нь, надаас шалтгаалахгүй. Өвдөг шороодвол эр хүн шиг тахимаа өгөөд л явах ёстой. Гэхдээ бид хуулиа дагах ёстой. Хууль бус шийдвэр гаргуулах гээд шахаад байх юм. Танай нам шүүх рүү, Цэц рүү яриад шийдчихээч дээ гэдэг. Ингэвэл шүүх, Цэц гэж байгаад яах юм бэ.

ЭШЛЭЛ 18

Эрдэнэт үйлдвэрийг хурааж авч улсын үйлдвэр болгосон. Улсдаа, ард түмнийхээ ганц саалийн үнээг нь авчирч чадсан. Зарим хүн намайг амь насаа бодоорой. Аюултай шүү гэж хэлж байсан. Тэгэхэд 2016 онд Эрдэнэт үйлдвэр жилд 184 тэрбум төгрөг улсын төсөвт тушааж байсан үе. Гэтэл улсдаа аваад шахаж шаардаад хийлгэхэд жилдээ 1 их наяд төгрөгийг тушааж байгаа. Манай Засгийн газар нийт 938 лицензийг цуцалсан. Өөрөөр хэлбэл, 7.2 сая га талбайг чөлөөлсөн гэсэн үг. Зүйрлүүлбэл, Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар юм.

ЭШЛЭЛ 19

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа дөрвөн сайд, Төрийн нарийн бичгийн хоёр даргыг ажлаас нь хариуцлага алдсан гэж чөлөөлж байсан.  Амьхандаа хариуцлага тооцоод байгаа нь энэ юм. Би намын даргын хувьд Ц.Анандбазарыг гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуул гэж хэлж байгаа. Гишүүнээс нь хууль хяналтын байгууллага эсвэл өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах ёстой. Би зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үгүй бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ч ярьж байгаа.

ЭШЛЭЛ 20

Мөн Сү.Батболдын асуудал байна. Та наад оффшорынхоо асуудлыг шалгуул. Таны наад асуудал улс орны нэр хүндтэй холбогдож байна гэж хэлсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа юм билээ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Хэрэв хууль бус зүйл хийсэн бол хариуцлага хүлээх л ёстой. Мөн улс төрийн хариуцлага байна. Дахин нэр дэвшүүлэхгүй, намаасаа хасна.

ЭШЛЭЛ 21

Би улс орноо сайхан улс болоход 4-12 жил хэрэгтэй гэж боддог.

ЭШЛЭЛ 22

2050 онд Монгол Улс 5 сая хүн амтай болно. "Алсын хараа- 2050" хөтөлбөр боловсруулсан. Монгол Улс эрчим хүч, нефть, хүнсээ дотооддоо хангаж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдэх ёстой. Бид 20 жил утаа ярьсан. 800 тэрбумыг утаанд зарсан. Дээр нь 3 ээлжийн сургуультай байсан. Хүүхдүүд орой үдэш тараад нохой шувуунд баригдчих гээд ийм л байсан.

ЭШЛЭЛ 23

Өнөөдөр хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлж, 100 мянга болгосон. Энэ бол байгалийн баялгийн дүн. Иргэдэд маань тодорхой хэмжээний дэмжлэг болж байгаа гэж бодож байна. Мөн Эрдэнэт үйлдвэрээ өөртөө авсны дүнд айл бүрийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байгаа. Энэ ч мөн тодорхой хэмжээний дэмжлэг болсон гэж бодож байна. Мөн Оюутолгойгоос иргэддээ 300 мянгын дэмжлэг үзүүлсэн. Эдгээр нь монголчууд байгалийн баялагтаа эзэн байхын баталгаа юм. Цаашид бид халамжаас хөдөлмөрийн бодлого руу шилжих ёстой. Алхам алхмаар үр дүнд хүрнэ. Үүний тулд улс төрийн тогтвортой бодлого байх ёстой.  

ЭШЛЭЛ 24

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 6 том айлчлал хийсэн. Жишээлбэл, ОХУ руу 10 гаруй жилийн дараа томоохон хэмжээний албан ёсны айлчлал хийсэн. Үүгээр 30 жил ярьсан хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрөх асуудлыг шийдсэн. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэлцэл хийсэн. Ингэснээр 10 аймгийг цахилгаанаар хангах хэмжээний цахилгааны үүсвэрийг гаргаж чадсан. Дараагийнх нь БНХАУ руу айлчилсан. Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын хөрөнгө, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдсэн. Гурав дахь айлчлал АНУ-д болж, Саарал усны үйлдвэрийн асуудлыг шийдсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хот усгүй болно гэдгийг тогтоосон эрдэмтдийн судалгаа байдаг. Энэ асуудлыг 100 жилээр сунгасан. Мөн Япон улсад айлчилж, энэ үеэр Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахаар ярьж, өнөөдөр монголчууд шинэ нисэх онгоцны буудалтай болсон. Дараа нь Энэтхэг улсад айлчилсан. Айлчиллын дүнд Газрын тосны үйлдвэрийг байгуулж байна. Энэ бол Монголын ард түмний 100 жилийн мөрөөдөл шүү дээ.

image

Монгол Улсын 30, 31дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизэд цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. Түүний хэлсэн 24 эшлэлийг онцлон хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
"Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (65)

  • Зочин (202.179.26.224)
    hyrelsyh gedeg hyvi hyn taalagddag . baigaa turh n ,setgel zyrh n mongoliinhoo tuluu, helsendee hyrdeg, eh orniihoo tuluu erhem naizdaa ygyi helj chaddag , mongol gedeg ene ailiin etzeg n, aaav n baihad yag tohirson hyn
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАРУ (192.82.69.235)
    ХҮРЭЛСҮХ 6 ЖИЛ СҮХДЭХ ҮҮ??? ХУЛГАЙЧ С ЭРДЭНЭЭД 6 ЖИЛ ХУТГА ШААЛГАХ УУ???
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.140.179)
    ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИНЭ ДЭМЖСЭЭР Ч ИРСЭН ОДОО Ч ДЭМЖИНЭ
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.160.73)
    Дэлхийн аль ч улс орон газар нутаг дээрээ ашигт малмалын хайгуулын лиценц олгож, нөөцөө байнга, баяжуулж фондонд бүртгэж байдаг, ашигт малмалыг мөн олборлож л байдаг хамгийн гол нь нөхөн сэргээлтийг маш сайн хийдэг мөн бага талбайд өндөр технологи ашигладаг, сорчилдгүй, энэ аргаа л хэрэглүүлээч , бөөн сүр, тэнэг хүн
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.183.151)
    Хувь хүн хөрөнгөө гаргаад зөндөө ажил хийсэн лицензийг хурааж давхина гэдэг бол үнэхээр дээрэм шүү. Харин нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй цуглуулсан лицензийг бол арай өөр байх
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    УИХ эрхэм гишүүн Чой буюу Чойжилсүрэн Мянганбаяр нар Өмнөговь аймгийн Гурвантэс Ноён Сэврэй сумын нутаг дэвсгэрийн лиценц маягаар хуу хамсан байдаг
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.5)
    Илт хууль бус, хээл хахуулиар авсан лицензийг бол цуцлах байтугай буруутныг шийтгэх ёстой!! Харин лиценз хувийн компанид байх нь буруу гэсэн зориудын бодлогоор хавтгайруулан хурааж авах нь эргээд коммунист тогтолцоо руу зүтгэж буй хөдлөшгүй нотолгоо шүү!!! Энэ нөхрийн үгийг өнгөн талаас нь биш, цаад утга учир, үр дагавар талаас нь ухаж ойлгохгүй бол болохгүй шүү!!! В.Ленин 1917 онд төрийн эргнэлт хийхдээ бүх газрыг тариачдад, үйлдвэр заводыг ажилчдад өгнө гэж худлаа амлаад дараа нь салаавч үзүүлэн олон саяар нь хядсан шүү!!!
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
    • ???
      В.Ленин 1918 оны 1 сарын 24-нд К.Марксын "экспроприация экспроприаторов" гэдэг нэр томъёог "Дээрэмдсэнийг дээрэмдье" гэж оросчлон лоозон болгож уриалсан юм!! Хүрэлсүхийн энэ кампанит ажил тийм агуулгатай бол буруу шүү!!!
      2021 оны 05 сарын 14
  • Зочин (64.119.21.28)
    chi ch ugaasaa kommunist zah zeeliin niigem baihgui gej baisan ajil hiij baij l niigem chin hugjunu shuu dee uuniigch oilgohgui
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.183.151)
    Зөнгөөр нь байлгавал уг нь гайгүй их зөв зүйтэй гээд дэвэргээд байвал нэг хэсэгтээ л далийгаад явах жишээний хүн байна лээ. Гэхдээ Баттулгаас хурдан сэхээ авч салсан нь бас сэргэлэн байна цаашдаа нийгэм журам гээд хүн амьтны хөрөнгө хураагаад явчихгүй бол уг нь хорон снаа нь гайгүй юм уу гэж бодогдож байна. Нөгөө нэг юмыг бодвол
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
    • яг үнэн шүү
      Хоронтой хоржигноонтой санаагаараа хэнээс ч дутахгүй ээ. Хариуцлагаас зугтана,бултана тэгснээ маш их шудрага дүрээр шүлсээ үсчүүлнэ. загнаж зандранаа.хүний гараар могой бариаулж замаа цэвэрлэгнэ. Их эр. хархад онгироо сагсуу ч юм шиг хэрнээ гайгүй сайн хорчин.Албан тушаал ,эрх мэдэлд дуртай сул талд нь дөрөөлж хөөрхий муу Оюун-Эрдэнийг ч нохойд барлдаг мод шаг маш сайн ашиглаж байна даа. Нэг л өдөр түмнийад болно доо хөөрхийс
      2021 оны 05 сарын 14
  • Зочин (202.9.46.239)
    Нэгэнт олгогдсон лиценз хураана гэдэг буруу л жишиг дээ.Энэ маань өөрөө аж ахуйн нэгж ажиллуулж хүн цалинжуулж татвар төлж хөрөнгө оруулж эрсдэл үүрч үзээгүй хүн юу мэдэхэв дээ.олгогдсон лиценз болгон орд болж олборлолт хийнэ гэсэн үг биш
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (202.9.46.224)
    нэг лицензны ард хэдэн хүн байхуу 938 лиценз гэхээр дайсан олон л байна
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Unshigch (178.197.221.243)
    Хүүрээ далдарч үз. Урвагч урвагчдийн үхлээр үхэж далдардаг. Урвуулсан эзэддээ алагдаж үхлийн муугаар үхэж дуусдаг
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • унэнийг чинь илчил е (66.181.182.25)
    МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ХЭН ЗАРСАН БЭ ЧИНИЙ НАЙЗ НЕХЕД ХАМТРАН ХУЛГАЙЛАГЧ ЛИЦЕНЗЧИД НЭРТЭЙ ЭХ НУТГАА ЭЭЖ ААВАА ЭЛГЭН САДНААР НЬ ЗАРЖ БАЙГАА МИЕЭ ЭЛБЭГДОРЖ ЧИНИЙ 14 ТЭРБУМЫН КАЗИНО НАЙЗ БАДАМЖУНАЙ НАР ЧИНЬ ОЙЛГОВ УУ ПЯЗДАК АА ДАЙНД ЯВААД ГАНЦААРАА БУУДАЛЦААД УВС ШИГ НУТГИЙГ РЭМБО ШИГ НЭГ АРМИАС ЧЕЛЕЕЛЕЕД ИРЖ ИЧЭЭЧ ЭЭ ИНГЭЖ ЯРИХААС ТА НАР ИЧ НУДНИЙ ВУЛАЙНУУД СУ БАТБОЛД НАЙЗ ЧИНЬ ЗАРЦИЙМ ЧАМД ЗАРСНААСАА ЕГСЕН ЧИ Ч ХУДАЛДАГДСАН БУЗАР ШОУЧИН АНАНДАЛБУЗАРААС ЕЕРЦГУЙ ЭЭ
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (43.242.243.165)
    хэнээс ичих юм АН аасуу авилгачидаас уу хуцна биз
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Иргэн (103.10.23.180)
    Ичих булчирхай байна уж хүүрсүгээ
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.243.165)
    хийсэн юмтай хүн ард түмэнд хэрэгтэй троллуудад гайтай зүйл их хийсэндээ чааваас баригдана даа баригдана
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • ард (64.119.16.195)
    ХЭНИЙ ҮЕД ОЛГОГДООД ХЭНИЙ ҮЕД ЦУЦЛАГДААД БАЙГАА ЮМ БЭ? МАН Л БИЗДЭЭ. АЛДААН ДЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ УУ?
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Иргэн (103.10.23.180)
    Энэ бууж өгсөн сүг еөк болно гэж мөрөадөөд байгаан байхдаа
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • irgen (103.26.195.96)
    litsenzee huraalgasan humuus l muulj booj uheh gej bgaa bh.hìisen umtai heleh ugtei hun shuu
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Болд (59.153.114.126)
    Хурэлсухыг дэмжинэ жинхэнэ эр хун шуу хоер тийшээ харсан хоер намыг нэгтгэж чадсан маш их юм хийсэн хун шуу дэмжинэ амжилт
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • Сү.Батболд
      Одоогоос 10 жилийн өмнө хагалж чадсан нь бас л Хүрэлсүх ээ
      2021 оны 05 сарын 13
  • иргэн (49.0.142.98)
    Хүрэлсүхийг дэмжинэ. Амжилт хүсье.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • Алуурчин элбэгдоржийн Боол болсон сэг үхдэл урвагч хүрэлсүх урвагчийнхаа үхлээр үхэж далдарна. Урвагч урвуулсан эзэдийнхээ гарт алагдаж булшлагддаг
      2021 оны 05 сарын 13
  • Иргэн (66.181.188.10)
    Тусгай зөвшөөрөл цуцалсанаараа гайхуулж тэнэгтэхээ боль. Бусад ажлыг нь дэмжиж байна.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • ZOCHIN (202.131.240.147)
    Hurelseh erohnii saidygaa demjnee. Mash sain ajillasan. husavch arilahgui olon chuhal ajil ehluulseen. Uragshaa! Amjilt!
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Худалч (103.111.68.3)
    Шинэ нисэх буудлыг ашиглалтанд оруулсан хэмээн улайх ч үгүй худал яриад одоо хүртэл ЧХОУНБ-ыг ашиглалтанд оруулахгүй байгаа ЗТХсайд нар болоод ИНЕГ-ын дарга, гахай, яллагдагч, шүүгдэгч - Л.Бямбасүрэн, дэд Б.Алтанцом нарыг ажлаас нь халахгүй байгаа билээ. Энэ 2 эрүүгийн гэмт хэрэгтнүүд нь ТОМ АХ-ынхаа сонгуульд мөнгөөр угжсан, биднийг яах ч үгүй гэсэн гээд л пэдийгээд тендерээс хумслаад, томроод байж байна.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (66.181.164.214)
    Хүрэлсүхийг дэмжиж байна. Өөрчлөлтийг туушдаа авчирна гэдэгт найдаж байна.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (192.82.87.143)
    олон оиценз цуцалснаар оноо авна гэдэг хуучирсан онол болсон шүү. Хүний хөрөнгө хурааж сайн үйл хийж болох уу ард олон арай өөр болсон
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Ард (202.126.89.41)
    Амжилт.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.24.57)
    Хүрэлсүхийг дэмжинээ. Үнэхээр өөр дүр зураг алга
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • яг үнэн шүү
      МАН аа бодохоор дэмжимээр байдаг. Күүкийн онгиороо болчимгүйг бодохоор дэмжмээргүй нэг хүн атлаа дотроо зөрчилдөөд л сууна. Сонгууль хүртэл зай байна аа аль нэг бодол нь дийлж л таарна.
      2021 оны 05 сарын 13
  • Чингүнжав (139.5.219.103)
    Лиценз цуцлах ажил юм уу. Боловсролгүй муу тэнэг коммунист хурандаа тэр Латин Америк, Африкийн дүнхүү найзууд дээрээ оч. Монголд битгий гай бол
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • irgen
      chi harin mongold bitgii gai bol
      2021 оны 05 сарын 13
  • Зочин (103.26.195.153)
    Сугээ анусбазараа их хуралаас тудгэлзуулээд шалгуул нөгөө намаа цэвэрлэн гээд шаасан ясан хулгайч жидучидээс салан гэсэн ясан баямбцогт гэж нэг айхтвар нууц хулгайч тодороод ба б батэрдэнэ гэж хаана ч явсан мөнгө хулгайлдаг өөрт ашигтай бол хятадуудад монголыг тушаачихад бэлэн шуналтан ба ман ёрөнхий нарын бичигийн дарга гэж хятадуудыг хархаараа эцэгээ харсан хуухэд шиг ухаанаа алдчихдаг бас нэг шуналтан ба
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (198.154.91.134)
    Цар тахалын үед дотооддоо оруулахгүй бариад 4 эмнэлэг бариж чадсан. Дэлхий нийт сандарч байхад монголд л тайван байсан шүү .Хүрэлсүхийн засгийн газар чадсан амжилт хүсье.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (45.72.90.198)
    Хүрэлсүх гэнэтхэн л Ерөнхий сайдын суудлаас сайн дураараар огцорсон. Одоо энэ хүний юу ярих их сонин байна.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • Их солиот, сэг- үхдэл
      2021 оны 05 сарын 13
    • гашуун үнэн
      Энэ хүн юу ч ярьж,ямарч үйлдэл хийж мэдэх барьцгүй онгироо эр
      2021 оны 05 сарын 13
  • Зочин (45.72.47.67)
    Харизмтай улс төрч шүү, албан тушаалыг авч чаддаг, өгч чаддаг хүн дээ
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • ЗОЧИН
      ХАРИЗМ ГЭДЭГ ҮГИЙНХЭЭ УЧРЫГ ОЛЖ БАЙГАА ЮМ УУ?
      2021 оны 05 сарын 13
  • Зочин (45.72.62.229)
    Хүрэлсүхийн Засгийн газар үнэхээр цар тахлын томоохон шалгууртай нүүр тулсан шүү. Энэ том шалгуурыг маш сайн давж чадсан.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • Овоо л сүржигнэсэн дээ. Сайн болсон бол тэр л биз дээ
      2021 оны 05 сарын 13
  • Энхбаяр (45.57.201.181)
    Urd urdiin eronxii said nar er ni xezee ch iim shiidver gargaj bgaagvi . Xvrelsvx said mash ix ym xiisen
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Дөлгөөн (45.72.91.123)
    Асч байгаа дээр нь ахиухан дүрэлзүүлээд өгеө, залуу хүн, иртэй бяртай байгаа дээр нь дэмжээд өгөх хэрэгтэй
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (45.57.200.182)
    Хүрэлсүхийн сайн ,мууг мэддэг хийсэн ажлыг нь ч үнэлдэг шүү монголын ард түмэн.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (104.227.93.237)
    Монголчууд бүгд дэмжих байхаа
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • Монголчуу д гэх нийтьийн өмнөөс санал өгдөг хэн юм бэ?та больж үз
      2021 оны 05 сарын 13
  • Зочин (192.241.91.46)
    Вакцинжуулалтандаа бүрэн хамрагдаад эрүүл мэнд, эх орноо бодоод. Хүрэлсүхийг дэмжээд явхад буруудах юм алга.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (45.72.91.123)
    У.Хүрэлсүхийг дэмжнээ.Өөрийн мэдлэг боловсрол, нөөц боломжоо олон чадварлаг залуусыг нээж гаргаж ирж чадаж бна. БҮҮ БУУЖ ӨГ. Тамын тогооны үлгэрээсээ салж байж МОНГОЛ УЛС хөгжинө, дэвшинэ ИРГЭН бүр баян тансаг амьдрах боломжтой
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Баттулга (138.128.89.105)
    Хүрэлсүх шиг ажлаа өгч чаддаг, авч ччаддаг хүн
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (138.128.89.121)
    Хүрэлсүх зарим хүнд сагсуу ойворгон харагддаг юм шиг байгаа. Үнэндээ бол дайчин эрч хүчтэй эр хүн ш дээ
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Алтангэрэл (23.250.93.123)
    Авсан ажлаа өгч чаддаг , эрх мэдлийн төлөө сандал суудалтайгаа зууралдахгүй . Шударга ёсыг тогтоох эхний алхамыг хийж чадсан хүн шүү.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Баярмаа (23.250.92.168)
    Хүрэлсүх бол яалт ч үгүй сонирхолтой дүр шүү, одоо энэ хүнд Ерөнхийлөгчийн суудал зохих эсэхийг, үнэхээр шударга ёсоо үргэлжлүүлэх эсэхийг хармаар байна,дэмжнээ
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Алтангэрэл (45.72.91.20)
    Хир халдаахгүй дэмжиж ч байсаан байсан. Цаашдаа ч Хүрэлсүхийг дэмжих болно
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.11)
    Хүрэлсүх 30 жилийн буруу явдалыг засах эхлэлийг тавьж түүнийгээ хэрэгжүүлж байгаа хүн. Ажил хийсэн хүний үг байна лээ. Ололт амжилт алдаа оноогоо дүгнэсэн товч тодорхой ёс зүйтэй энгийн сайхан ярилцлага байлаа. Энэ хүнийг дэмжиж байна.
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.31)
    Өчигдөр ТВ-ээр ярихыг нь үзлээ: Хүрэлсүх угаас өөрөө тийм богино ухаантай хүн үү, эсвэл ард иргэдээ тийм мунхаг амьтас гэж боддог юм уу? Дан хөөсөрсөн хэт популист юм ярьсаар байгаад л дууслаа!!! Хүүхэд хуурч байгаа юм шиг. Дундаас арай дээш зэргийн сэтгэх чадвартай хүн бол шууд л ойлгохоор байна лээ. Харамсалтай нь манай ард иргэдийн 70%-аас дээшх нь популист уриа лоозонд итгэдэг учраас Хүрэлсүх гарах л байх л даа!!!
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • Популизм гэж юү байдгийг 'мэдэж' байгаа юм чинь ахын ухаан сар наранд хүрчээ.
      2021 оны 05 сарын 13
    • иргэн
      ганц энэ Хүрэлсүх биш дээр байгаа улс төрчид биднийг тэнэг мунхаг гэж үзэж 30 гаруй жил доормжилж, толгой дээр шээж, бааж ирлээ
      2021 оны 05 сарын 13
  • Зочин (203.91.115.56)
    худал худал
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (103.80.211.52)
    Хийсэн ажилтай хүн ам бардам хэлэх үгтэй байдаг ажээ
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.2.18)
    Жингэр ноход хуцаж боргож л байг. Хүрэлсүх таныг монголчуудын дийлэнх дэмжиж байгаа. Тэр сошиал ертөнцөд хэдэн троллуудыг балиар доромжлол байлаа гээд монголчууд эргүү тэнэг хийморь нь гээсэн ард түмэн бишээ. Вакцин гартал хатуу хөл хорионы бодлого барьж нэр төрөө үл хайхран ажилласын хүчинд өнөөдөр өчнөөн хүний эрүү мэнд амь насыг аварсан. Эрүүл байвал болно гэдэг эртний сайхан үг байна. Эдийн засаг босоод ирнээ та Ерөнхийлэгч болбол. Амжилт
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • irgen (203.23.49.64)
    manii mangasuud uls orniig mini hubaaj tsolmoson doo
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
    • AN bol buur suiruulsen. Shaldanhuyag gedek hudlaa ineesen samraachin bol 17% usulttei ediin zasgiig 1.5 jild l nam unagaasan daa.
      2021 оны 05 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    6 цаг 11 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    7 цаг 0 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    10 цаг 58 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    11 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Өчигдөр 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Өчигдөр 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Өчигдөр 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Өчигдөр 08 цаг 31 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК