Олон улсын сувилагчдын өдөр хэдхэн хоногийн өмнө тохиосон. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ. Үүний дотор Монгол Улсад гавьяат сувилагч тав "төрж" байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд үүнээс өмнө манай улсад цорын ганц гавьяат сувилагчтай байсан юм. Монгол Улсын гавьяат сувилагч Г.Өөдөс нь хуучнаар Гандангийн хүүхдийн эмнэлэгт, одоогийн Эх нялхасын сэхээний тасагт нойрсуулагч, наркозын сувилагчаар 34 жил ажилласан нэгэн.
Р.Алтан