Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан тушаалын хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн дунд автомашины азын дугаарыг дуудлага хуралдаанд оролцуулан, үнэ хаялцуулж зарж, борлуулах үйл ажиллагааг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас зохион байгуулж эхэлсэн билээ.
Энэ дагуу жолооч нар дэнчингийн 50 мянган төгрөгийг тодорхой нэг дансанд байршуулснаар хүссэн дугаараа дуудлага худалдаагаар худалдан авах боломжтой болох юм. Өмнө нь дуудлага худалдаагаар автомашины азын зарим дугаарын үнэ 120 саяд хүрч байсан ч удалгүй цуцалсан билээ.
Харин өчигдрийн байдлаар УАР, УАС серийн автомашины 744 дугаарыг дуудлага худалдаанд оруулснаас 633 улсын дугаарыг иргэд үнэ хаялцан худалдан авч, төсөвт нийт нэг тэрбум 27 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Энэхүү орлогыг Засгийн газрын дэргэдэх Хүүхдийн төлөө фондод төвлөрүүлэх бөгөөд сайн үйлсийн аянд зориулах журамтай. Мөн өчигдрөөс УАО улсын дугаарын шинэ сери задарчээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)