Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээхээр урьдчилан төлөвлөж байгаа салбаруудыг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү зарлав. Тэрбээр "Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагааг нь нээх салбаруудын жагсаалтын дараах мэдээлэл эцсийнх биш гэдгийг хэлье. Бидний хувьд эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцон судалгаа хийж, нээх боломжтой салбаруудын жагсаалтыг гаргаж байна. Тиймээс халдварын нөхцөл байдлаас шалтгаалж тухай бүрд нь зарлах тул өөрчлөгдөж болзошгүй гэлээ.
Эхний ээлжид энэ сарын 22-ноос,
- Орон нутаг хоорондын зорчих хөдөлгөөн,
- Томоохон зах, худалдааны төвүүд,
- Хоол үйлдвэрлэлийн газрууд /ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар/-ыг 50 хувийн дүүргэлттэйгээр,
- Шаардлага хангасан зочид буудлууд,
- Амралт, жуулчны баазыг тодорхой хязгаарлалттайгаар нээх жагсаалтыг гаргасан байна.
Гэхдээ эцсийн шийдвэр биш ч өнөөдөр мэдээлж байгаагийн шалтгаан нь тодорхой хэмжээнд дээрх байгууллагуудад бэлтгэл ажлаа тодорхой хэмжээнд хангах боломжийг нээж өгөх ёстой гэсэн үүднээс хэлж байгаа аж.
У.Тэргэл