УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ гэлээ. Тэрбээр "Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журмыг баталсан.
Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байгаа. Харин энэ сарын 22-ноос энэхүү зөвшөөрлийг авахгүй.
Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь харгалзан явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Эцэг, эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж яваа бол шинжилгээ өгүүлсэн байна. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй" гэлээ.
У.Тэргэл