УОК-оос коронавирусний халдвар авсан хүүхдийн талаарх тоон мэдээллийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд нийт 10 мянга гаруй хүүхэд коронавирусний халдвар авчээ. Тухайлбал,
-0-4 насны 2230 хүүхэд /22 хувь/
-5-9 насны 3231 хүүхэд /32 хувь/
-10-14 насны 3105 хүүхэд /31 хувь/
-15-17 насны 1432 хүүхэд /14,3 хувь/ тус тус халдвар авчээ.
Хүүхдүүдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир олон нийтийн газруудаар дагуулж явахгүй, тоглоомын талбайд хүн хоорондын зайг бариулах, айлд зочлохоос зайлсхийх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 800 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийг вакцинжуулах судалгаа, татан авах хэлэлцээрийг хийж байгаа ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд өгнө. Ямартай ч эхний ээлжид төгсөх ангийн хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна" гэх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өглөө. Мөн халдварын нийт 47 мянга орчим тохиолдлын 21.2 хувийг 18-аас доош насны хүүхдүүд эзэлж байгаа аж.
У.Тэргэл