Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр 553 хүнээс халдвар илэрлээ.
Ийнхүү Монгол Улсад нийт батлагдсан тохилолдол 48101 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагт таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр коронавирусний шалтгаант нас баралт 205 болсон байна. Мөн 1234 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байгаа учир иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа давхарлан зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.