Нийслэлийн хэмжээнд орон сууцны айл өрхийн халаалтыг өнөөдрөөс бүрэн зогсоож байна. Халаалт зогсоосны дараа үргэлжлүүлэн дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ.
Шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг нийслэлийн хэмжээнд халуун ус таслах хуваарийн дагуу хийж, ирэх өвлийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлэх юм байна.