Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирусний эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ямар ч вакциныг хийхэд 10 орчим жилийн хугацаа ордог ч дэлхийд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон улс орон хурдан хугацаанд вакцин гаргасан нь сайшаалтай. Эмнэлзүйн өмнөх үе шатаас үр дүн үзүүлсэн вакциныг гурван шат дамжуулж байж хэрэглээнд нэвтрүүлдэг. Одоогоор зургаан вакцин энэ үе шатыг гүйцээсэн байна.
Тухайлбал, Файзер вакциныг Израйль улс хамгийн түрүүнд захиалж, иргэдээ вакцинжуулсан. Харин “Синофарм” компанийн Вероселл вакциныг одоогоор дэлхийн 42 улс хэрэглэж байна.
БНХАУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв байгууллагаас ямар ч вакциныг хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болно гэсэн албан ёсны зөвлөмжийг гаргасан. Халуурахаар өвчин сэдэрдэг хүмүүст вакциныг болгоомжтой хийх хэрэгтэй. Унадаг өвчтэй хүмүүст вакцины тухайд бүр болгоомжлох нь зөв" гэлээ.
Сэтгэгдэл (2)