“Sunday Plaza“ худалдааны төвийн худалдаа эрхлэгчид хөл хориог эсэргүүцэн яг одоо жагсч байна. Тэд “Худалдааны зарим төвийг нээчихээд заримыг нь нээхгүй ялгаварлаж буйд гайхаж байна.
Төрийн шийдвэр бүх хүнд тэр дундаа цар тахлын улмаас бизнес нь зогсонги байдалд ороод байгаа худалдаа эрхлэгчдэд тэгш үйлчлэх хэрэгтэй. Бид нэгдсэн журмаар вакциныхаа хоёр дахь тунг хийлгэсэн. Бид төрийн шийдвэрийг таван сар хүндэтгэж, хүлээцтэй хандсан.
Одоо үйл ажиллагаагаа нээмээр байна” хэмээн бухимдлаа ийнхүү илэрхийлж байна.
Тус төвийн гадна дүүргийн цагдаагийн хэлстийн алба хаагчид хамгаалалтад гарч, аюулгүй байдлыг хангаж эхэлжээ. Худалдаа эрхлэгчид Улсын онцгой комисс яаралтай хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлж байгаа юм. Мөн худалдаа эрхлэгчид “Тэгш эрх”, “Ялгаварлан гадуурхалт хэрэггүй” гэсэн лоозон барин жагсчээ.