ШӨХТГ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд хяналт тавьж буй талаараа байнга мэдээлдэг. Гэтэл бодит амьдралд өргөн хэрэглээний бараа болох мах, талх, сүү, гурил, өндөг, сонгинын үнэ эрс нэмэгдэж, энэ нь иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байна. Төр, засгаас цахилгаан, ус, дулааны үнийг төлж, дээр нь хүүхдийн 100 мянга , цар тахлын дэмжлэг 300 мянгыг өгсөн тулдаа иргэд тэсч буй. Үгүй бол хэдийнэ сөхөрсөн.
2016 оны тавдугаар сараас 2021 оны тавдугаар сарын хоорондох хугацаанд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харьцуулж үзвэл, ястай, ясгүй махны үнэ харьцангуй их нэмэгджээ.
Тухайлбал, адууны ястай махны кг тутмын үнэ 141 хувиар өссөн байна. Мөн хонины ястай мах 98 хувь, үхрийн ястай мах 86 хувь, үхрийн цул мах 71 хувь, ямааны ястай мах 93 хувиар тус тус өссөн бол өндөг 63 хувь, бөөрөнхий сонгино 56 хувь, элсэн чихэр 54 хувь, сүү 83 хувь, цагаан будаа 46 хувь, цагаан будаа 39 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Цаашид ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг барихад хэцүү болно. Тиймээс буурах бус харин ч өснө гэсэн прогноз байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)