Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нэр дэвшигч Н.Алтанхуягийн гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх хуралдахаар болсон талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй нэхэмжлэл ирсэн. Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод нэхэмжлэлийн хувийг авч байна. Одоогоор процессын ажиллагаа явагдаж байна.
Сонгуулийн ерөнхий хороо Н.Алтанхуягийн материалыг яагаад бүртгэж аваагүй вэ гэдгээ хангалттай үндэслэлтэйгээр тайлбар өгсөн.
Үндсэн хуульд зааснаар нам нэг л нэр дэвшигчийн материалыг ирүүлэх ёстой. Гэтэл хоёр нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн. Тиймээс эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагааны дагуу шийдвэрлэсэн. Нам өөрөө л дотоод асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Тамга тэмдэгний хувьд Захиргааны хэргийн шүүх дээр асуудал нь явж байгаа юм байна лээ. Энэ үйлдэлтэй холбоотой маргаан явж байгаа. Анхан шатны шүүхээр шинэ тамганы эрхийг түдгэлзүүлсэн. Уг шийдвэрт гомдол гаргачихсан учраас шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болоогүй гэсэн үг" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)